богино мэдээ New

Дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжинэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан юм.

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл

   Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан юм. Энэ жилийн хувьд аравдугаар сарын 15-ны өдөр буюу энэ бямба гаригаас дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжихээр болжээ. Дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08:00-20:00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулалт хийсэн байна.