богино мэдээ New

Дуучид төрийн албан хаагч боллоо

МАН-ын халаа сэлгээ үргэлжилсээр байна..

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл

МАН-ын халаа сэлгээ үргэлжилсээр байна. Энэ удаад дуучдыг төрийн албанд томиллоо. Тодруулбал, "Номин талст" хамтлагийн гишүүд хотын харъяа газруудын даргын албан тушаалд томилогдсон байна.  Нийслэлийн Аялал, жуулчлалын газрын даргын албан тушаалд тус хамтлагийн ахлагч, дуучин Д.Батсүх, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дэд даргаар хамтлагийн дуучин А.Хаянхярваа нарыг МАН-аас томилжээ. Тэд өнгөрсөн долоо хоногт даргын ажлаа албан ёсоор хүлээн авч, ажилдаа орсон аж.