богино мэдээ New

30 гаруй хүнийг хутгалаад зугтсан хэрэг гарлаа

Буутай цагдаа нар гэмт этгээдийг эрэн сурвалжилж байна.

-Буутай цагдаа нар гэмт этгээдийг эрэн сурвалжилж байна-

www.tug.mn

    Нийслэлийн СБД-ийн нутаг дэвсгэр буюу Нэгдүгээр төв эмнэлгийн ойролцоо байрлах автомат тоглоомын газарт байсан 30 гаруй хүнийг хутгалж гэмтээсэн хэрэг өнгөрөгч шөнө 02:00 цагийн үед гарчээ. Хэргийг өнгөрөгч намар улсын их баяр наадмийн өмнөхөн хорих ангиас суллагдсан Шош хочит этгээд үйлдсэн байж болзошгүй талаар Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж байгаа юм. Тэрээр автомат мөрийтэй тоглоомын газарт тоглож байгаад их хэмжээний мөнгөө алджээ. Ийнхүү уурлаж тус газарт тоглож байсан үйлчлүүлэгчдээс гадна бүх хүмүүсрүү "АК М" маркийн буугаар сүрдүүлж зодож, хутгалж эхэлсэн байна. Ингэхдээ тоглоомын газарт байсан кг гаран цул алт болоод их хэмжээний мөнгийг үйлчлүүлэгчдийн мөнгөний хамтаар нийт тэрбум орчим төгрөг дээрэмдэн зугатжээ. Гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд яаралтай түргэн тусламжаар шөнийн 02:30 цагийн үед ГССҮТ-д битүү зодуулж цустай хутгалдсан Ч,Э нарын хоёр хүн хүргэгдсэн байна. Хариуцан үзсэн тус эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эмч нарын хэлж байгаагаар их удаан зодуулсан байдалтай толгой болоод бусад хэсэг нь бүхэлдээ хавдартай, толгой, гарын бугуй хэсэгт мэсээр зүсэгдсэн шархтай, нүд харах чадваргүй болтол хавдсан, хамаг хувцас нь цус болсон байдалтай хүргэгджээ. Нарийн шинжилгээгээр мэсийн шарх нь аминд хүрэх ноцтой аюулгүй гэж гарсан бол бусад хэсгийн хавдарт эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж зөвлөжээ. Хутга мэсний шархтай өвчтөнүүд Цэргийн клиникийн төв госпиталд хүргэгдэн эмчлүүлж байгаа бөгөөд 6 хүний бие нь маш муу байна. Нэг хүн хутганы шархаасаа болж БНСУ-руу эмчлүүлэхээр өнөөдөр өглөө нисэж байгаа талаар эх сурвалж мэдээллэлээ.edc9b30fcb8b580ebig

Шош буюу Н.Ариунгэрэл гэгч нь 20 гаруй жил хоригдсон бөгөөд өршөөлийн хуулийн хэрэгжилтийн дагуу ийнхүү суллагдаад байжээ.

Сэжигтэн оргон зайлсан учраас одоогоор Улаанбаатраас- Дархан -Сэлэнгэ аймгийн зүгийн автозамыг буугаар зэвсэглэсэн цагдаа нар
шалгаж байна. Цагдаагийн байгууллагаас зорчигсдийн тээврийн хэрэгслийг нарийн шалгахаас гадна зам зуур гар өргөсөн хүнийг авч болохгүй гэдгийг анхаарууллаа.

Уг хэргийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс өдрийн 12 цагаас эхлэн нийтэд мэдээллэх юм байна.