богино мэдээ New

Нэг настай хүүхэд гал түймрийн улмаас амиа алджээ

Хүйтний улиралтай холбогдуулан сүүлийн өдрүүдэд ахуйн гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна..

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл

Хүйтний улиралтай холбогдуулан сүүлийн өдрүүдэд ахуйн гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Сүүлийн өдрүүдэд Өмнөговь аймаг болон нийслэлийн Багануур дүүрэгт 1,5-9 насны 3 хүүхэд гал түймрийн улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад байна. Гарч байгаа гал түймрийн голлох шалтгаан нөхцөл нь дулааны улирлаас хүйтний улиралд шилжих энэ үед пийшин зуухны галлагаа, яндангийн халалт, цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн хэрэглээ зэргээс үүдэн гарч байгааг холбогдох мэргэжилтнүүд анхааруулж байна.

Мөн эцэг, эхчүүд бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь орхих, цоожилж үлдээсээр байгаа нь хүүхэд гал түймрийн аюулд өртөх эрсдэлийг бүрдүүлж байна. Бага насны хүүхдийг гэрт нь харгалзах хүнгүйгээр орхих, цоожилж үлдээхгүй байх, орхих тохиолдолд заавал насанд хүрсэн харгалзах хүнтэй байлгахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.