богино мэдээ New

Эрдэнэт үйлдвэр 134 тэрбум төгрөгийн татвар төлжээ

“Эрдэнэт” үйлдвэр 2016 оны эхний найман сарын дүн мэдээллээр төсөвт нийт 134 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна.

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл

    “Эрдэнэт” үйлдвэр 2016 оны эхний найман сарын дүн мэдээллээр төсөвт нийт 134 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Үүний дийлэнх болох 70 тэрбум төгрөг нь орон нутгийн төсөвт, найман төрлийн татвар хураамж хэлбэрээр төвлөрсөн бол үлдэх 64 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн хэмээн үйлдвэрийн удирдлагууд албан ёсоор мэдээллээ. “Эрдэнэт” үйлдвэрийн зүгээс өмнөө тавьсан зорилтуудаа биелүүлж ажиллаж байгаа ч олон улсын зах зээлд зэсийн үнэ ханш өмнөх оноос буурсантай холбоотойгоор хуулийн дагуу роялтигийн төлбөр бага хувиар тооцогдож байгаа юм. Тиймээс нийт татвар төлөлт өмнөх оноос буурсан гэж тайлбарлажээ. Мөн үйлдвэрийн 49 хувийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн ч тус компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, халаа сэлгээ явагдаагүй гэсэн мэдээллийг өглөө.