богино мэдээ New

Гэр хорооллын эвдрэлтэй замуудыг засварлана

Нийслэл хотын Ерөнхий менежер намрын тохижилт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд хийгдэх зам засвар, арчлалт, тохижилтын ажлыг НИТХ-ын төлөөлөгчдөд танилцууллаа. .

Сэтгүүлч А.Өлзийцэцэг

    Улаанбаатар хотын Ерөнхий менежер намрын тохижилт, өвөлжилтийн  бэлтгэлийг хангах  ажлын хүрээнд хийх зам засвар, арчлалт, тохижилтын ажлыг НИТХ-ын төлөөлөгчдөд танилцууллаа. Тодруулбал, нийслэлээс энэ жил орон сууц болон гэр хорооллын дундах ус ихээр тогтдог, эвдрэл ихтэй, явган зорчигчийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулдаг зайлшгүй засах шаардлагатай замуудыг засварлахаар болсон байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ус ихээр тогтдог замуудыг тэгшлэх, хайрга асган нягтаршуулах,асфальтон бетон хучилтад гарсан эвдрэлд нөхөөс хийх ажил эхэлсэн байгаа аж.