богино мэдээ New

"Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын эрх ашгийг хохироосон үйлдэл гаргахгүй"

Энэ үйлдвэрийн ашгийг монгол хүн бүр хүртэх ёстой. Тиймээс цаашид "Эрдэнэс Монгол" компани төрийг төлөөлж стратегийн орд бүхий компаниудын хувьцааг эзэмшинэ.

   Сэтгүүлч Н.Уранхолбоо

    Эрдэнэт үйлдвэрийн Ростех компанийн 49 хувийг "Монголын зэс" корпораци худалдан авч байгаатай холбогдуулан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ийн тайлбар өглөө. Тэрбээр "Тус үйлдвэрийн 49 хувийг Монголын компани авч байгаад, монголчуудын мэдэлд ирсэн нь сайн хэрэг. Удахгүй Ажлын хэсгийн шалгалтын явц ямар байгааг олон нийтэд мэдээлнэ. Хувьчлалын явцад хуулийн зөрчил байгаа эсэх нь тодорхой болно.

Нөгөөтэйгүүр Монголын төр 51 хувийн эрх мэдэлдээ эзэн болж удахгүй ТУЗ-өө томилно. Ингэснээр удирдлагын эрх хэрэгжих юм. Түүнчлэн үйлдвэрийн жирийн ажилчдын эрх ашгийг хохироосон үйлдэл гаргахгүй. Мөн Эрдэнэт үйлдвэрийн 15 хувийг тус үйлдвэрийн ажилчид давуу эрхээр  эдэлнэ гэдэгт би санал нийлэхгүй. Энэ үйлдвэрийн ашгийг монгол хүн бүр хүртэх ёстой. Тиймээс цаашид "Эрдэнэс Монгол" компани төрийг төлөөлж стратегийн орд бүхий компаниудын хувьцааг эзэмшинэ" гэсэн юм.