богино мэдээ New

Монгол хүн бүрийн мартаж үл болох соёлыг тэр санууллаа

Авьяаслаг монголчууд” шоуны шүүгчдийг “Та нар монгол хүн шүү дээ” гэж сэрээсэн ч байж магад. Тэр бол Өвөрхангай аймгийн Уянга сумаас эл шоунд хүрэлцэн ирж оролцож буй 0371 хувийн дугаартай Мягмарын Дүгэрсүрэн байлаа. Хөгжим шиг хоолой, нүдээ анин сонсоод баймаар сайхан аялгуу, сайхан монгол хүний төлөв чанар, байгаль хүн хоёрын хослон уянгалах жинхэнэ “органик” дуу хоолойг М.Дүгэрсүрэн гуай “Авьяаслаг монголчууд”-ын тайзан дээрээс монгол хүн бүрт сонсголоо..

Тоймч Л.Баатархүү

     Монгол хүн бүрийн мартаж үл болох соёлыг өчигдөр нэгэн монгол авьяастан санууллаа. “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгчдийг “Та нар монгол хүн шүү дээ” гэж сэрээсэн ч байж магад. Тэр бол Өвөрхангай аймгийн Уянга сумаас эл шоунд хүрэлцэн ирж оролцож буй 0371 хувийн дугаартай Мягмарын Дүгэрсүрэн байлаа. Хөгжим шиг хоолой, нүдээ анин сонсоод баймаар сайхан аялгуу, сайхан монгол хүний төлөв чанар, байгаль хүн хоёрын хослон уянгалах жинхэнэ “органик” дуу хоолойг М.Дүгэрсүрэн гуай “Авьяаслаг монголчууд”-ын тайзан дээрээс монгол хүн бүрт сонсголоо. Дөрвөн шүүгч арай мартаад байна уу гэмээр нэгэн хоосон орон зай гарсан нь нүүдэлчин монголчуудын жинхэнэ язгуур урлагийг харуулсан авьяастан өчигдрийг хүртэл бараг ирээгүй байв. Тэр чадлаа. Утасныхаа дуудлагын аянд тохируулчихаад хүн бүрт дахин дахин сонсгомоор тийм сайхан хосолмол хоолой М.Дүгэрсүрэн гуайгаас уянгалав.

Уртын дууны шинж чанарын тодорхойлолтыг ямар ч багшгүй морин дээр өссөн Уянгын Дүгэрээ ах харууллаа.  “Уртын дуу нь нэн өвөрмөц, гайхам сонин, чухам Монголын урлал юм. Уртын дуу гэгч уудам тэнэгэр сайхан нугалаатай, уянга төгөлдөр олон янзын гоёмсог эгшиг чимэгтэй, хүний сэтгэлийг хөдөлгөн догдлуулам хөгжүүн бадрангуй сайхан аялгуу нь оргилон дээшилж, нарийсан нарийссаар "шуранхайлах", тэгснээ аргилан доошилж бүдүүсэн бүдүүсэхдээ зүйл зүйлийн хачин хөөрхөн нугалаа хугалаа, хоолой амьсгалын цохилт хийж, хүнгэнэн "шигших" зэргээр нэн өргөн цараатай, сонсож ханашгүй эгшиглэнэ” гэснийг тэрбээр харуулж чадав.